Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэг буюу \”Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журам зөрчигдсөнөөс хүний амь нас хохирсон\” гэмт хэрэгт хяналт тавьж, яллах дүгнэлт үйлдэн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж шийдвэрлүүллээ.
Уг хэрэг нь 2014 онд үйлдэгдсэн бөгөөд нээлттэй шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, \”Цахилгаан тээвэр\” ОНӨААТҮГ-ын холбогдох албан тушаалтан, ажилтнууд болох Б, С, Н, Ц нарыг уг компанийн контактийн сүлжээний дагалдан засварчнаар ажиллаж байсан Б-ын амь нас хохирсон үйлдэлд гэм буруутайд тооцож Б-д 2 жилийн хорих ял, С-д 3 жилийн хорих ял, Н-д 4 жилийн хорих ял, Ц-д 1 жилийн хорих ялыг тус тус оногдуулж ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.