Холливудын алдартай жүжигчин Орландо Блум, жүжигчин дуучин Кэйти Перри нар Лос Анжелесийн хүүхдийн эмнэлэгт хэвтэж байгаа хүүхдүүдэд гэнэтийн бэлэг барьсан байна. Тэд хатагтай болон ноён Сантагийн хувцасыг өмсөн хүүхдүүдэд бэлэг тараасан байна.Кэйти, Орландо нар хүүхдүүдтэй хамт дуулан, тэдэнтэй зураг авхуулан нэг өдрийг хөгжилтэй өнгөрөөжээ. Энэ тухай эмнэлгийнхэн өөрсдийн цахим хуудаснаа \” Кэйти үргэлж хүүхдийн эмнэлэгт санаа тавьдаг. Орландо Блум, Кэйти Перри нар манай эмнэлэгт зочлон хүүхдүүдэд гайхалтай бэлэг өгсөнд маш их баяртай байна\” гэжээ. Мөн нэгэн өвчтөний ээж \” Тэд ирж Карол дууг дуулж өгсөн нь үнэхээр үзэсгэлэнтэй байсан. Хамгийн гайхалтай нь бид маргааш нь эмнэлгээс гарч болно гэсэн маш сайхан мэдээг дуулсан явдал юм. \” гэжээ. Үүний дашрамд дурьдахад Кэйти Перри өөрийн \” Fireworks\” дууныхаа клипний зураг авалтыг энэ эмнэлэгт хийж байсан байна.
Үндэстэн агентлаг