УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, 86 хувийн саналаар хуулийн төслийг баталлаа. Уг хуулийн төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулсан юм. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн төслийг дагалдан орж ирсэн 15 хуулиас гурвыг нь буцаан татжээ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль батлагдсанаар хүчирхийлэгчийн асуудлаар гомдол ирж, бүртгэгдсэн тохиолдолд анхны удаад захиргааны хуулиар шийтгэж, дараагийн удаад эрүүгийн хэрэг үүсгэж, гэмт хэрэгт тооцон ял оноох заалт оруулж байгаа юм.