Польш улс Беларусь улстай залгаа орших хилийнхээ дагуу 5,5 метрийн өндөртэй хана босгох ажлыг энэ оны 1-р сарын 25-наас эхлүүлсэн аж.
Ингэснээр Польш руу хууль бусаар нэвтрэх цагаачдын урсгалыг зогсоож чадна гэж тус улс үзэж байгаа юм.
Энэ ханыг босгож дууссанаар Польшийн хил Европын хамгийн өндөр хамгаалалттай хил боллоо гэдгийг тус улсын тусгай албаны төлөөлөгч Станислав Зарин хэлжээ.
Хилийн дагуу хана босгоход 49 мянган тонн ган ашигласан бол 2,5 мянган ширхэг хяналтын камер суурилуулахаар төлөвлөж байгаа аж.
2021 оноос Польш болон Балтийн орнууд руу Беларусаас ирэх цагаачдын урсгал эрс нэмэгджээ. Үүнтэй холбогдуулан цагаачдад туслах НҮБ болоод Европын Холбооны уриалгыг үл харгалзан Польш улс сүүлийн 30 жилийн хугацаанд анх удаа Беларусьтай залгаа хилийн хамгаалалтаа чангатгаж, хилийн онц байдал зарласан юм.