Хил хамгаалах ерөнхий газраас дараах тодруулгыг гаргажээ.
Үүнд “Монгол Улс, ОХУ-ын хилийг хоёр улсын хооронд 1958, Монгол Улс БНХАУ-ын хилийг хоёр улсын хооронд 1962 онд шинэчлэн тогтоож олон улсын гэрээгээр баталгаажуулан, Нэгдсэн үндэсний байгууллагад 1975 онд бүртгүүлсэн. НҮБ-д бүртгүүлсэн хилийг хэн ч өөрчлөх боломжгүй бөгөөд Монгол Улсын хилийн нийт урт 8252.658 км хэвээр байгаа.
Хилийн шугамын уртыг 20 жил тутамд хөрш оронтой хамтран байрлал дээр нь шалгаж баталгаажуулдаг.
Өнөөдрийн байдлаар хилийн уртад нэг сантиметр өөрчлөлт ороогүй бөгөөд үүнийг өөрчлөх боломжгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна” гэжээ.