• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 7 сарын 4
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    Жүжигчин И.Одончимэг Ардын жүжигчин цол хүртэнэ

    Судалгаагаар нийслэлийн нэг иргэн жилд дунджаар бүтэн нэг сарыг буюу 717 цагийг түгжрэлд өнгөрөөдөг нь тогтоогджээ

    АТГ-аас нэгдүгээр эмнэлгийн захирал П.Анхтуяагийн өрөөнд нэгжлэг хийж, баривчилжээ

    Үзүүлэх тоглолтын үеэр цэргийн хоёр албан хаагч автомашинд дайруулжээ

    Эрдэнэт хот цахилгаан авто машин цэнэглэгч цэгээ нэмэгдүүллээ

    Монгол, Солонгос хоёр улс жолоодох эрхийг харилцан хүлээн зөвшөөрөх боломжтой боллоо

    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны эрх зүйн орчныг шинэчлэх хуулийн төслийг дэмжлээ

    Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3-ны 17:00 цаг хүртэл license.mn сайтаар авна

    Эрдэнэт хотын 30 гаруй мянган өрхөд 50 жилийн ойн гарын бэлэг хүргэнэ

  • Улс төр
    Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулж, импортыг орлох хагас коксжсон түлш үйлдвэрлэх төсөл гараанаас хөдөллөө

    Анхны орон сууцаа авсан иргэдийг татвараас чөлөөлж, борлуулахад нь оногдуулж байсан 2 хувийн татварыг тэглэлээ

    З.Мэндсайхан: Н.Алтанхуяг гуай Ерөнхий сайд байсан хүн. Ингэж муйхарлаж, зөнөглөж болохгүй

    Г.Дамдинням: 13 жил хүлээгдсэн Ашигт малтмалын тухай хуулийг эцэслэн баталлаа

    Э.Анарыг Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр томиллоо

    Х.Булгантуяа: Ахмадууд өвлөгдөх боломжтой суурь тэтгэвэр авдаг болно

    Б.Жаргалан: Та нар Онтрэ-ийн асуудлыг наймаалцчихсан юм биш үү. Өчигдрийн мэдээллийн араас Онтрэ-ийн хувьцаа өсчихсөн

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Х.Сугир: “Тавантолгой”-н ТУЗ-ийн даргаар Д.Бат-Эрдэнэ ажиллаж байхдаа 70 ам.доллароор зарах боломжтой байсан 14 сая тонн нүүрсийг 25 ам.доллароор худалдсан

    Өвөр Монголд коксжих нүүрсний үнэ өсөв

    Зэсийн экспорт түүхэн дээд хэмжээнд хүрлээ

    Монголбанкны үнэт металлын худалдан авалт 6 дахь жилдээ буурав

    Киргиз улсын эдийн засгийн өсөлт тэднийг төв азийн шинэ “бар улс” болгох суурийг бэлдэж байна

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Алмалыг хотоос олдсон Их Монголын эзэнт гүрний үеийн алтан зоос

    Дилав хутагт Б.Жамсранжавын хэрэглэж байсан хөөргийг Монголын Үндэсний музейн сан хөмрөгт шилжүүлэн өгчээ

  • Дэлхий дахинд
    Даун синдромтой, гадуурхагдсан охиныг Ерөнхийлөгч сургуульд нь хүргэжээ

    Нуранги дор найм хоносон эрийг олж, эсэн мэнд гаргав

    Европыг дайрсан агаарын хэт халалтын улмаас 1,300 гаруй хүн амиа алдсан гэж ДЭМБ мэдээлжээ

    Афганистаны төрийн албан хаагчид ухаалаг утас ашиглахгүй

    Франц даяар агаарын хэт халалтын улмаас хэдхэн өдрийн дотор 40 хүн усанд живж, амиа алджээ

    Израил Газын зурваст геноцид үйлдэж байгааг НҮБ хүлээн зөвшөөрөв

    Шатахууны хомсдолын улмаас Крымийн захиргаа хүүхдийн зуслангуудаа энэ зун хаахаар болжээ

    Хууль бусаар нядлах гэж байсан 400 гаруй муурыг аварчээ

    Путин, Зеленский нар Трамптай утсаар ярьжээ

  • Эрүүл мэнд

    Өргөн хэрэглээний эмнүүдийг чанарын шинжилгээнд хамруулж эхэллээ

    Транс тосны хяналтын тухай хуулийн төсөлд олон нийтийн гарын үсэг цуглуулж байна

    ГССҮТ-ийн алсын дуудлагын баг Хөвсгөл аймагт осолдсон иргэнд яаралтай тусламж үзүүлжээ

    Эболагийн дэгдэлт нэмэгдэж байгаа ч дүрвэгсдийн хуарангууд дахь халдварыг хязгаарлахад хүндрэлтэй тулгарч байна

    Өвчтэй болон үхсэн шувуунд гар хүрэхгүй байхыг анхааруулж байна

    Хүүхэддээ дараах шинж тэмдгүүд илэрч буй эсэхийг анзаараарай

    Төрөлхийн чихрийн шижинтэй хүүхдийн тоо нэмэгдэж байна

    Жирэмсэн эмэгтэйчүүдийн таних тэмдгийг хэрэглэж эхэлжээ

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ
    Ядуусын хороололд амьдарч, цагийн ажлаар амьжиргаагаа залгуулдаг байсан Kim Muyeol жүжигчний сэтгэл хөдөлгөм түүх

    Дархан аварга Н.Батсуурь наадмаар 3 өдөр барилдахыг эсэргүүцэж байр сууриа илэрхийлжээ

    Дэлхийн аваргаас хасагдсан Урагвайн шигшээ багийнхан нутаг буцах зардлаа өөрсдөө гаргаж байна

    БНСУ-ын хөлбөмбөгийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Хон Мён Бо албан тушаалаасаа огцорлоо

    “Эр хүн өвдөх ёсгүй” гэсэн хэвшмэл ойлголт эрүүл мэндээ үл хайхрах, асуудлаа нуух шалтгаан болдог

    Д.Амарбаясгалан: “Бортээг”-ийн ордын ашиглалтыг эхлүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулж буй өдөр ээлжит гүтгэлгээ ХОРТ МОГОЙ дахин эхлүүлжээ

    А.Н.Евсиков: Сталины хөшөө Улаанбаатар хотын ойролцоох үзэсгэлэнт газарт байрлавал тусгай аялал жуулчлалын газар болж чадна шүү

    Эрийн гурван наадам уу, гурван эрийн наадам уу…

    Ч.Лодойсамбуу: Хотын дарга “та нартаа зуслан барьж өгнө” гээд талбай дээр тэнэгтээд зогсож байна. Хэн төрөөс зуслан нэхсэн юм

No Result
View All Result

Г.Занданшатар: Итгэлийн зээлийг хуульчилж, төрийн санхүүжилтээр зайлшгүй дэмжих шаардлагатай байна

by undesten
2022-10-03 13:15
in Онцлох мэдээ, Улс төр
0
Г.Занданшатар: Хоёр хөршийнхөө вакцины аль нэгийг сонгоно
SHARETWEET

УИХ-ын намрын чуулганы нээлт эхэлж байна. Нээлтийн өмнө УИХ-ын чуулганы танхимд Чингис хааны эш хөргийг залж, хүндэтгэл үзүүллээ.

Намрын чуулганы нээлтэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газрын гишүүд болон УИХ-д ажлаа тайлагнадаг байгууллагуудын удирдлагууд, ДТГ-ын төлөөлөгчид оролцож байна. Чуулганы нэгдсэн хуралдааныг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлж байна.

Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө,
Ерөнхий сайд аа
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Хүндэт зочид, эрхэмсэг хатагтай, ноёд оо,

Бид дөнгөж сая Эзэн богд Чингис хааныхаа эш хөргийг, билиг сургаалтай нь хамт хоймортоо заллаа. Алд бие минь алжааваас алжаатугай, Ахуй төр минь бүү алдартугай. Бүтэн бие минь зовбоос зовтугай, Бүрэн улс минь бүү сандартугай хэмээсэн Эзэн Чингисийнхээ захиасыг өдөр бүр санаж, дагаж мөрдөхийг үгийнхээ эхэнд уриалъя.

Цар тахал, геополитикийн хурцадмал нөхцөл байдлаас үүдэлтэй дэлхий нийтийг хамарсан үнийн өсөлт, мөнгө-санхүүгийн бодлогын эрс өөрчлөлт, геостратегийн хүндхэн цаг үед энэ удаагийн намрын чуулган эхэлж байна. Дэлхийн улс төр, эдийн засагт үүсээд байгаа энэхүү “тектоник шилжилт” нь бидний өнгөрсөн 30 жилийн алдаа, эмзэг байдалтай нийлж, тээвэр логистикийн хүндрэл, валютын хомсдол, гадаад өрийн дарамт, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөр дамжин эдийн засаг, ард иргэдийн амьжиргаанд хүнд цохилт өгч байна.

2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан 8 дахь удаагийн парламент бүрэн эрхийн хугацааныхаа талыг тууллаа. Өөрөөр хэлбэл бидний бүрэн эрхийн хугацаа өндөрлөхөд тун бага хугацаа үлдлээ.

Ирэх 2023 онд л гэхэд 5.7 тэрбум ам.долларын өр төлөх үүрэгтэй байгаа нь бас нэг эрсдэл учруулж болзошгүй байна.

Улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлуудыг даван туулахын зэрэгцээ өнгөрсөн 30 жилийн алдаа завхралыг нэг мөр засаж залруулан улс төрийн шинэчлэл хийх, эдийн засгийн өөрчлөлтийг хэрэгжүүлж, хөгжил дэвшлийн шинэ ирээдүйг эхлүүлэх, Шинэ сэргэлтийн бодлого, ард түмэндээ амласан мөрийн хөтөлбөрөө биелүүлэхэд энэ удаагийн чуулган илүү төвлөрч ажиллах шаардлагатай байна.

Цар тахал, дэлхий дахины хурцадмал нөхцөл байдал, үүнээс улбаатай тээвэр, эдийн засгийн хүндрэл сүүлийн 40 гаруй жилд болоогүй үнийн өсөлтийг бий болголоо. Манай эдийн засгийн өсөлт 2022 оны эхний хагаст 1.9 хувь болсон нь цар тахлын өмнөх жилүүдтэй харьцуулахад харьцангуй сул байгаа бөгөөд инфляц улсын хэмжээнд сүүлийн 10 сар дараалан хоёр оронтой тоонд хадгалагдаж, үнийн өсөлтөөс шалтгаалж ард иргэд, өрхийн болон бизнесийн бодит орлого, цалин буурч байна. Үүн дээр төлбөрийн тэнцлийн алдагдал оны эхний 8 сарын байдлаар 1.5 тэрбум ам.долларт хүрч, гадаад валютын нөөц 2.4 тэрбум ам.доллар болж буурсан нь харанга дэлдэж байна.

Энэхүү нөхцөл байдал цаашид үргэлжилбэл ард иргэдийн амьжиргааг улам доройтуулах, үнийн өсөлтийг гааруулах, эдийн засгийн сэргэлтийг удаашруулах бодит эрсдэл нүүрлэж байгаа юм. Ийнхүү гадаад таагүй орчин, дотоод эдийн засгийн амаргүй нөхцөл байдалтай байгаа энэ цаг үед Монгол Улс ирэх жилүүдэд ихээхэн хэмжээний гадаад өрийн төлбөр тооцоо хийх, тухайлбал ирэх 2023 онд л гэхэд 5.7 тэрбум ам.долларын өр төлөх үүрэгтэй байгаа нь бас нэг эрсдэл учруулж болзошгүй байна.

Хэдийгээр богино хугацаанд гадаад, дотоод нөхцөл байдлаас шалтгаалсан эрсдэл нүүрлэж байгаа боловч урт хугацаанд Монгол Улсын ирээдүй гэрэл гэгээтэй, тод томруун байгаа.

Ойрын хугацаанд ургац хураалт, мах бэлтгэлээс эхлээд намрын ажил, өвлийн бэлтгэлийг сайтар базаах талаар цаг алдалгүй арга хэмжээ авч, онцгой хариуцлагатай ажиллах шаардлагатай байна. Саяхан УИХ-ын ажлын хэсэг бид орон нутагт ажиллаж, Ерөнхийлөгчийн санаачилсан Хүнсний хувьсгалын хэрэгжилт, намрын ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэлтэй танилцлаа. Намрын ургац хураалт үр тариа 33 хувьтай, хүнсний ногоо 70, өвөлжилтийн бэлтгэл 30 хувьтай байна. Ихэнх нутгаар амаргүй өвөл болж магадгүй гэдэг нь олон жилийн судалгаа, ажиглалтын дүн, байгаль дэлхий, малчин түмний сануулгаар илэрч байгаа шүү. Тиймээс өвөлжилтийн бэлтгэлийг эрчимжүүлж, өвөлжилт хүндрэх эрсдэлтэй 11 аймагт өвлийг өнтэй давах “Хамжихгүй бол амжихгүй” бүх нийтийн аян өрнүүлье.

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин нараар ахлуулсан ажлын хэсэг Төсвийн шинэчлэл, Халамжаас хөдөлмөрт хэлэлцүүлгүүд зохион байгуулж, Худалдаа аж үйлдвэрийн танхимын удирдлага, гишүүд, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзаж хэлэлцүүлгүүд зохион байгууллаа.

ОРЛОГЫН РЕФОРМ ХИЙЖ “ОРЛОГОТОЙ ИРГЭН” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЬЕ

Эдгээр хэлэлцүүлгүүд, газар дээр нь ажилласан, судалсан үр дүнд үндэслэн ажлыг хэсэг дэлхийн геополитик, эдийн засгийн нөхцөл байдал хурцадсан, дотоод эдийн засгийн амаргүй ээдрээт энэ цаг үед эдийн засгийг яаралтай тогтворжуулах бодлогын 5 цогц арга хэмжээ, бүтцийн суурь шинэчлэлийн 5 зорилтыг хэрэгжүүлэх шаардлагатай байна гэж үзсэнийг танилцуулья.

Эдийн засгийг яаралтай тогтворжуулах бодлогын 5 цогц арга хэмжээ нь дараах асуудлуудад чиглэнэ. Үүнд:

Нэгдүгээрт, Төсвийн реформыг эрчимжүүлье.

Төсвийг нээлттэй хэлэлцүүлж шинэчлэлийг олон нийтийн саналд тулгуурлан шинжлэх ухааны үндэстэй хэрэгжүүлэх нь хамгийн ойрын зорилт мөн. 2023 оны төсвийг хэлэлцэн батлахдаа өнөөгийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд шинжлэх ухаанчаар дүн шинжилгээ хийж, үр ашиггүй зардлыг хэмнэж, үнийн өсөлт, импортын хэрэглээг өдөөх зардал, хөрөнгө оруулалтуудыг царцаан танаж, халамж, бүтээмжийн бодлогод шаардлагатай тохиргоо хийж, төсвийн алдагдлыг бууруулах замаар өрийн тогтвортой байдлыг хангахад юуны түрүүнд анхааръя.

Хоёрдугаарт, Орлогын реформ хийж “Орлоготой иргэн” хөтөлбөр хэрэгжүүлье.

Энэхүү шинэчлэл нь нэгдүгээрт, хүн амын орлогыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих “Орлоготой иргэн” хөтөлбөр хэрэгжүүлэх, хоёрдугаарт, төсвийн байгууллагууд орлого олж цалингаа нэмэх эрх зүйн орчин боломжийг бүрдүүлэх, улмаар татварын бааз суурийг өргөтгөн, төсвийн орлогыг нэмэгдүүлэх замаар төсвийн алдагдлыг бууруулах явдал гэж үзэж байна.

Үйлдвэрлэж, бүтээхийн төлөө зүтгэж, бодит үр дүнд хүрч байгаа сайхан жишээнүүд цөөнгүй байна. Жижиг, дунд үйлдвэрүүдийг татвар, зээл, хөрөнгө оруулалтын бодлогоор дэмжих нь зайлшгүй чухал байна. Энэ бол хөлсөө гаргаж хөдөлмөр эрхэлсэн хүн л сайхан амьдардаг нийгмийг бүтээх бидний эрхэм зорилгод нийцнэ.

Аж ахуй эрхлэх, амьжиргаагаа өөд татах эрмэлзэл байвч, барьцаа хөрөнгөгүйн улмаас зээл авч чаддаггүй иргэд олон бий. Ийм хүмүүс, ААН-үүдэд зориулсан “Итгэлийн зээл”-ийг хуульчилж, төрийн санхүүжилтээр дэмжих зайлшгүй шаардлага байна.

Жижиг, дунд бизнес нь хөдөлмөр эрхлэх сонирхол тэмүүллээс эхэлдэг. Хөдөлмөрлөх, бүтээх хүсэл тэмүүлэл нь зах зээлийн хөдөлгүүр, хөгжил дэвшлийг хөшүүрэгдэх хүч юм. Тиймээс ЖДҮ-ийг дэмжих нь улсынхаа хөгжлийг, иргэдийнхээ амьжиргааг тэтгэж байна гэсэн үг юм.

Орлого багатай буюу тогтмол бус орлоготой, аж ахуй эрхлэх, амьжиргаагаа өөд татах эрмэлзэл байвч, барьцаа хөрөнгөгүйн улмаас зээл авч чаддаггүй иргэд олон бий. Ийм хүмүүс, аж ахуйн нэгжүүдэд зориулсан “Итгэлийн зээл”-ийг хуульчилж, төрийн санхүүжилтээр дэмжих зайлшгүй шаардлага байна. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж, хүнсний ногоо, мод тариалах мэт өрхийн бизнесийг эхний ээлжинд “Итгэлийн зээл”-д хамруулахаар Монголбанк мөнгө зээлийн бодлого боловсруулж байна.

Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхийн тулд үндэсний үйлдвэржилтийг дэмжих ёстой. Эх оронч худалдан авалтыг нийтээрээ эрхэмлэж, ялангуяа төрийн байгууллагууд үндэсний үйлдвэрлэлээ дэмждэг байх хэрэгтэй байна. Нэг жишээ татъя. “Эрдэнэт” үйлдвэр өнгөрсөн сард 145.0 сая төгрөгийн дүнтэй ургамлын тос худалдан авах тендер зарлажээ. Ингэхдээ гадаадаас ургамлын тос авна гэсэн байх юм. Монголд “Mind Tech”, “Гацуурт” зэрэг хэд хэдэн компани ургамлын тос үйлдвэрлэж, зарим нь гадаадад экспортолж байгаа. Ийм жишээ олон бий. Тиймээс эх оронч худалдан авалт хийхэд төрийн бүх түвшинд анхаарах хэрэгтэй.

Түүнчлэн төсвийн төвлөрлийг сааруулж, төсвийн болон төрийн бүх байгууллагыг зах зээлийн зарчимд шилжүүлж, үндсэн үйл ажиллагаанаасаа нэмэлт орлого олж, нийгмийн асуудлаа шийдвэрлэх эрхийг нээсэн эрх зүйн шинэчлэл хийх цаг болсон гэж үзэж байна.

Гуравдугаарт, Зарлагын реформ ч зайлшгүй чухал байна.

Инфляц өндөр түвшинд хүрч, урсгал дансны алдагдал өсөж байгаа энэ үед зардлаа боломжит түвшинд хүртэл багасгах нь гарцаагүй чухал. Орлого өгөөжгүй зүйлд мөнгө зарахгүй байх зарчмыг баримталж, үр дүн, гүйцэтгэлийн санхүүжилтийн зарчимд шилжье. Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн тогтолцооны бодит үр дүн ийм боломж байгааг харуулж байна.

Дөрөвдүгээрт, Аж үйлдвэржилтийг дэмжиж, бизнесийн орчныг эрс сайжруулан, хөрөнгө оруулалтыг татах шаардлагатай байна.

Энэ хүрээнд хөрөнгө оруулалтыг эдийн засгийн бүхий л салбарт нэмэгдүүлэх, нээлттэй, ойлгомжтой, харилцан ашигтай, шударга байх зарчмыг баримтлах, Засгийн газраас зарласан хөгжлийн төслүүдийг төр, хувийн хэвшлийн оновчтой түншлэлд тулгуурлан аж үйлдвэржилтийн сэргэлтийг хэрэгжүүлэх нь зүйтэй байна. Хөгжилд хөтлөх мега төслүүдээ бодитоор хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

Монгол Улсад хариуцлагатай уул уурхайг дэмжиж, хөрөнгө оруулагчдын итгэлийг буцааж сэргээхийн тулд хууль эрх зүйн орчноо сайжруулах шаардлагатай. Үүний тулд Үндэсний баялгийн сангийн тухай болон Ашигт малтмалын тухай хуулийн төслүүдийг хойшлуулалгүйгээр төсвийн бодлоготой уялдуулан хэлэлцэн батлах шаардлагатай байна. Баялаг бүтээгчдийг дэмжих эрс шийдэмгий, шинэ бодлого хэрэгтэй байна. Төрийн зарим төрлийн үйлчилгээг гэрээний үндсэн дээр мэргэжлийн холбоод, МҮХАҮТ-аар гүйцэтгүүлэх хуулийг баталж үр дүнтэй хэрэгжүүлье.

ХЯНАЛТ, САХИЛГА, ХАРИУЦЛАГЫН ШИНЭЧЛЭЛИЙГ БОДИТОЙ ХЭРЭГЖҮҮЛЬЕ

Тавдугаарт. Хяналт, сахилга, хариуцлагын шинэчлэлийг бодитой хэрэгжүүлье.

Дээрх зорилтуудыг бодитой хэрэгжүүлэхийн тулд хяналт, сахилга хариуцлага сайн байх шаардлагатай.

Засгийн газраас Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуультай хамт Гүйцэтгэх засаглал дахь хяналтын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Засгийн газраас яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга, тэдгээрийн албан тушаалтан, улсын үйлдвэрийн газар, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавих шинэ механизм бүрдүүлэх нь энэ хуулийн зорилго юм.

Иргэний хяналтын хуульд заасан хяналт шалгалтын бусад арга, хэрэгслүүдийг зөв ашиглаж, богино хугацаанд үр дүнд хүргэх нь бидний зорилго байх ёстой. Иргэд хяналт шалгалтаас зөвхөн үр дүн хүлээж, алдаа завхрал илчлэгдэн засагдахыг, дахин ийм буруу зүйл гарахгүй байх үүд хаалгыг хаахыг хүсэж байгааг мартаж болохгүй.

Цаашид иргэний хяналтыг бий болгосон дэлхийн улс орны парламентуудын хяналт шалгалтын арга туршлагаас суралцаж, шаардлагатай бол хуульдаа зарим өөрчлөлт оруулах боломжтой.

Цаашид иргэний хяналтыг бий болгосон дэлхийн улс орны парламентуудын хяналт шалгалтын арга туршлагаас суралцаж, шаардлагатай бол хуульдаа зарим өөрчлөлт оруулах боломжтой гэж үзэж байгаа. Тухайлбал, чуулганыхаа завсарлагаар 30 хүртэл хоногийн хугацаанд зөвхөн хяналт шалгалтад төвлөрч ажиллаж болно. Ээлжит чуулганаараа жилийн хугацаанд хийх хяналт шалгалтын төлөвлөгөөгөө баталдаг, үр дүнг чуулганаар заавал хэлэлцдэг. Шаардлагатай гэж үзсэн онцгой асуудлуудаар төлөвлөгөөнөөс гадуур ч хяналт шалгалтын ажил хийдэг жишээ байна.

Төсвийн хөрөнгөөр хийж буй бүтээн байгуулалт, төрийн худалдан авалт, тендерт олон төрлийн булхай луйвар байгааг илрүүлэх, таслан зогсоох, хууль бус үйлдэл хийсэн этгээдэд зохих хариуцлагыг үүрүүлэх нь эрүүл нийгэм, шударга ёс тогтоох бидний нийтийн зорилгод нийцнэ гэж үзэж байна.

Дээрх нэн тэргүүний бодлогын 5 цогц арга хэмжээг авч хэрэгжүүлснээр Монгол Улсад үүсээд байгаа эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг бид амжилттай даван туулах бололцоотой юм. Ингэснээр бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдын итгэл сайжирч, үнийн өсөлт хязгаарлагдаж, валютын ханш тогтворжиж, банкны зээл, санхүүгийн харилцаа хэвийн болж, иргэд, аж ахуйн нэгжийн орлого нэмэгдэх суурь бүрдэнэ.

Эрхэм гишүүд ээ,

Цаашид дунд хугацаанд эдийн засгаа тэлж, ард иргэдийн амьжиргаа, аюулгүй байдал, улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх бүтцийн 5 суурь шинэчлэл-реформуудыг эрчимжүүлэх шаардлагатай байна.

Өнөөгийн Монголын эдийн засгийн нэг суурь эмзэг байдал нь төрөлжилт багатай, дотоодын үйлдвэрлэл сул хөгжсөн, экспорт нь цөөн түүхий эдээс хамаарал бүхий эмзэг бүтэцтэй, импортоос хэт хамаарсан, хэрэглээг дэмжсэн, төр, хувийн хэвшил, иргэд нь хуримтлал багатай зэрэг нь үндэсний үйлдвэрлэлийг дэмждэггүй боомилон унагаадаг 30 жилийн алдаа завхралын үр дүн гэхэд хэтрүүлсэн болохгүй биз ээ. Тиймээс эдийн засгийн энэ эмзэг байдлаа яаралтай засахыг монголчууд биднээс цаг үе шаардаж байна.

Эдийн засгаа хэрэглээнд бус үйлдвэрлэл, хуримтлалд суурилсан, импортод бус экспортод чиглэсэн, зөвхөн олборлоод гаргадаг бус нэмүү өртөг шингэсэн боловсруулсан бүтээгдэхүүн экспортолдог, хөрөнгө оруулагч, баялаг бүтээгчдийг дэмжсэн бизнесийн орчинтой, тогтвортой, дархлаатай, хүртээмжтэй, олон тулгуурт болгож, Монгол Улсын аюулгүй байдлыг хангах их үйлсийг Та бид хамтдаа, цаг алдалгүй хийх ёстой.

Хэрэглээний эдийн засгаас хуримтлалын эдийн засаг руу, Олборлолтоос боловсруулалт руу, Импортлогч улсаас экспортлогч улс руу, Халамжаас хөдөлмөрт, Бүтээлч эдийн засаг гэсэн мөрийн хөтөлбөрийн 5 зорилт – 5 реформыг цогц бодлого болон нэгтгэж Шинэ сэргэлтийн бодлоготой уялдуулан эрчимжүүлэх шаардлагатай байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн, “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 36 дугаар тогтоол энэ бодлогын нэг бүрэлдэхүүн хэсэг юм. Хүнсний гол нэрийн 19 төрлийн бүтээгдэхүүнээр эхний ээлжид өөрийгөө хангах, улмаар хүнс экспортлогч улс болоход чиглэсэн бодлогын 114 арга хэмжээг нэгбүрчлэн хэрэгжүүлж, хэрэгжилтийг тооцох нь нэн чухал ач холбогдолтойг хүнс үйлдвэрлэгчид тариаланчид талархан дэмжиж байсныг онцлон тэмдэглэе.

Нэмүү өртөг бүтээхийн тулд аж үйлдвэржилтийг эрчимжүүлж “Нэг шат ахих” бодлогыг хэрэгжүүлье. Тухайлбал, ноосоо түүхийгээр нь биш угааж экспортолдог болъё, арьс ширээ анхан шатны боловсруулалт хийгээд гаргая. Ноолуураа угаагаад экспортолдог байсан бол одоо самнадаг болъё. Төмөр, цайр, жоншны хүдэрт нэмүү өртөг шингээж гаргая.

“Эрдэнэт” үйлдвэрийг түшиглэсэн Зэсийн баяжмал боловсруулах, Катодын зэс үйлдвэрлэх үйлдвэр зэрэг эхлүүлсэн төсөл, хөтөлбөрүүдээ үр дүнтэй хэрэгжүүлж, цаг хугацаанд нь ашиглалтад оруулахад онцгой анхаармаар байна. Цаашид эрчим хүч, төмөр, газрын ховор элементийн асар их нөөцтэй манай улс ган болон хими, технологийн үйлдвэрийн суурийг тавьж, хөгжүүлэх шаардлагатай байна.

Эрхэм гишүүд ээ,

Эцэст нь 2 зүйлийг онцолж тэмдэглэе.

Нэгдүгээрт, Олон улс, бүс нутгийн аюулгүй байдлын орчин эрс хувьсан өөрчлөгдөж, их гүрнүүдийн геостратегийн сөргөлдөөн ширүүсэж, дэлхийн дэг журам өөрчлөгдөж байгаа энэ үед манай улсын гадаад харилцаа, нэр хүнд, байр суурь олон улсын тавцанд өргөжин бэхжиж байна. Үүнийг дэлхий нийтийн анхаарлыг татсан сүүлийн хэд хэдэн айлчлал, арга хэмжээнүүд нотлон харууллаа. Хүн төрөлхтөнд “Хүйтэн дайн”-аас хойших хамгийн аюултай эрсдэлтэй нөхцөл байдал үүсээд байгаа энэ цаг үед, төрийн түшээд, улс төрийн нам хүчнүүд, иргэний нийгмийн байгууллагууд, ард иргэд Үндэсний эв нэгдэл, аюулгүй байдлаа эрхэмлэн дээдэлж, нам, улс төрийн талцал хуваагдал, хийрхлийг хойш тавин, Монгол Улс гадаад харилцаандаа нэг цонхны бодлогыг тууштай баримтлах ёстой гэдгийг тэмдэглэж хэлмээр байна.

Хоёрдугаарт, төрдөө тангараг өргөж, түмэндээ үйлчлэх ёстой төрийн албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын үүднээс авлига, албан тушаалын гэмт хэрэг, санхүүгийн үрэлгэн байдалд нэр холбогдох нь нийгмийн бухимдлыг өдөөх томоохон хүчин зүйл болж байгааг ухамсарлаж, төрийн түшээд, алба хаагчид өндөр ёс зүйтэй, сахилга хариуцлагатай, эрхэлсэн ажил, албандаа сэтгэл зүтгэл гарган ажиллах ёстой. Үүнд УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо анхаарал тавьж манлайлж ажиллахыг үүрэг болгож байна.

Бидэнд өнгөрсөн хугацаанд хийж бүтээсэн, хэрэгжүүлж дуусгасан олон сайхан зүйлс бий. Гэвч улс эх орон, ард түмний нийтлэг ашиг сонирхлоос ангид байж, улс орноо, ард түмнээ хувийн явцуу ашиг сонирхлоосоо дорд үзэн, хохироосон тохиолдол ч гарч байсныг бид мартах учиргүй. Ийм байдлыг хэрхэвч дахин давтах учиргүй. Хоноцын сэтгэлээр бид эх орон, ард түмэндээ хандаж хэрхэвч болохгүй.

УИХ-ын эрхэм гишүүд ээ,

Монгол төрийн албан хаагчид аа,

“Хийх хүнд арга нь, Хүрэх зорилгод зүтгэл нь” гэж манай ард түмэн ярьдаг. Эзэн богд Чингис хаан маань “Өндөр уулын хөтөл зорь, өргөн далайн олом зорь. Хол хэмээн бүү цөх, явбаас хүрьюү. Хүнд хэмээн бүү цөх, өргөвөөс даагдъюу” гэсэн байдаг. Тиймээс улс орон, ард түмнийхээ язгуур эрх ашигт үйлчилж, иргэдийнхээ итгэл хүндлэлийг биелүүлэхийн төлөө, Монгол Улсынхаа шинэ сэргэн мандлын төлөө чин сэтгэл, бат зүтгэлээр ажиллацгаая.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай!

Монгол Улсын Их Хурлын 2022 оны намрын чуулган нээснийг мэдэгдье.

ShareTweet

Related Posts

Хөрөнгөтний төрөөс давуу мэдэлтний төр рүү
Онцлох мэдээ

УИХ-ын чуулганыг 20.00 цагт хуралдуулахаар төлөвлөжээ

2025-06-10 16:20
Засгийн газраа огцруулсан үзүүлэлтээр Гиннест бүртгүүлэхэд ойрхон байна
Улс төр

Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2022 оны 08 дугаар сарын 22-ноос 26-ны өдрүүдэд товлон зарлалаа

2022-08-18 12:11
}

Шинэ мэдээ

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулж, импортыг орлох хагас коксжсон түлш үйлдвэрлэх төсөл гараанаас хөдөллөө

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулж, импортыг орлох хагас коксжсон түлш үйлдвэрлэх төсөл гараанаас хөдөллөө

by undesten
2026-07-04 16:48
0

Анхны орон сууцаа авсан иргэдийг татвараас чөлөөлж, борлуулахад нь оногдуулж байсан 2 хувийн татварыг тэглэлээ

Анхны орон сууцаа авсан иргэдийг татвараас чөлөөлж, борлуулахад нь оногдуулж байсан 2 хувийн татварыг тэглэлээ

by undesten
2026-07-03 19:21
4

З.Мэндсайхан: Н.Алтанхуяг гуай Ерөнхий сайд байсан хүн. Ингэж муйхарлаж, зөнөглөж болохгүй

З.Мэндсайхан: Н.Алтанхуяг гуай Ерөнхий сайд байсан хүн. Ингэж муйхарлаж, зөнөглөж болохгүй

by undesten
2026-07-03 18:56
0

Даун синдромтой, гадуурхагдсан охиныг Ерөнхийлөгч сургуульд нь хүргэжээ

Даун синдромтой, гадуурхагдсан охиныг Ерөнхийлөгч сургуульд нь хүргэжээ

by undesten
2026-07-03 16:37
1

Жүжигчин И.Одончимэг Ардын жүжигчин цол хүртэнэ

Жүжигчин И.Одончимэг Ардын жүжигчин цол хүртэнэ

by undesten
2026-07-03 15:45
1

Судалгаагаар нийслэлийн нэг иргэн жилд дунджаар бүтэн нэг сарыг буюу 717 цагийг түгжрэлд өнгөрөөдөг нь тогтоогджээ

Судалгаагаар нийслэлийн нэг иргэн жилд дунджаар бүтэн нэг сарыг буюу 717 цагийг түгжрэлд өнгөрөөдөг нь тогтоогджээ

by undesten
2026-07-03 15:35
1

Ядуусын хороололд амьдарч, цагийн ажлаар амьжиргаагаа залгуулдаг байсан Kim Muyeol жүжигчний сэтгэл хөдөлгөм түүх

Ядуусын хороололд амьдарч, цагийн ажлаар амьжиргаагаа залгуулдаг байсан Kim Muyeol жүжигчний сэтгэл хөдөлгөм түүх

by undesten
2026-07-03 15:21
0

Нуранги дор найм хоносон эрийг олж, эсэн мэнд гаргав

Нуранги дор найм хоносон эрийг олж, эсэн мэнд гаргав

by undesten
2026-07-03 13:25
1

Г.Дамдинням: 13 жил хүлээгдсэн Ашигт малтмалын тухай хуулийг эцэслэн баталлаа

Г.Дамдинням: 13 жил хүлээгдсэн Ашигт малтмалын тухай хуулийг эцэслэн баталлаа

by undesten
2026-07-03 13:05
0

Э.Анарыг Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр томиллоо

Э.Анарыг Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр томиллоо

by undesten
2026-07-02 15:12
2

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай