Нийслэлийн ЗДТГ, Онцгой байдлын газар болон Дэлхийн зөн олон улсын байгууллага хамтран зохион байгуулж буй \”Гамшигтай тэсвэртэй Улаанбаатар тусгай төсөл” арга хэмжээний нээлт өнөөдөр боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Б.Үнэнбаатар, \”Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын Хүмүүнлэгийн онцгой байдлын Үндэсний зохицуулагч Б.Ванчиндорж, Тусгай төсөл үйл ажиллагааны менежер С.Оюунтөгс болон дүүргийн засаг дарга, газрын мэргэжилтнүүд оролцож байна.
Төслийн хүрээнд нийслэлийн түвшний нийслэлийн Онцгой байдал, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, Эрүүл мэндийн газар, Боловсролын газар, дүүрэг дэх салбар нэгжүүдээр дамжуулан албан хааагч, иргэдэд сургалт зохион байгуулах аж. Улаанбаатар хотын гамшгийн эрсдэлийг бууруулах, даван туулах чадавхийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлж, хүн амын амь нас, эд хөрөнгийг байгалийн болон бусад тохиолдож болзошгүй гамшиг, аюулаас хамгаалахад зорилготойгоор тус сургалтыг зохион байгуулахаар болжээ.
Тус сургалтын талаар Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү \”Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллага нийслэлийн ЗДТГ-тай хамтраад 2 жилийн \”Гамшигт тэсвэртэй Улаанбаатар тусгай төсөл”-ийг хэрэгжүүлэхээр санамж бичигт гарын үсэг зурсан. Үүний дагуу эхний сургалт өнөөдөр ийнхүү эхэлж байна. Сургалтын зорилго нь сүүлийн үед Улаанбаатар хот газар хөдлөлтийн идэвхтэй бүсээр тооцогдож байна. 2001 онд 500 гаруй удаа газар хөдөлсөн бол 2015 онд мөн зохих хэмжээгээр газар хөдлөлтүүд болсон. Тиймээс ард иргэд, албан хаагчид газар хөдлөлтийн үед урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрхэн зохион байгуулах вэ, өөрсдийгөө хэрхэн хамгаалах вэ гэдэг сэдвийн хүрээнд сургалт зохион байгуулахад чиглэгдэж байна” гэлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.