2016 оны шилдэг бүтээл \”Монголын археологийн сонгомол өв-2\” ботийн нээлт өнөөдөр /2016.12.23/ ШУА-ийн байранд боллоо. Нээлтийн арга хэмжээнд БСШУС-ын сайд Ж.Батсуурь, ШУА-ийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл, БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга Т.Ган-Эрдэнэ болон номын зохиогч нар оролцсон юм.
Доктор, профессор С.Чулуун, доктор, профессор Д.Цэвээндорж нарын баг эрдэмтдийн бүтээсэн \”Монгол археологийн сонгомол өв” 6 боть цуврал бүтээл нь 2016 оны \”Шилдэг бүтээл”-ээр шалгарчээ. Улмаар тус бүтээлийг эмхэтгэн хоёр боть болгон хэвлүүлсэн нь энэ юм.