Оны онцлох, шилдэг, гавшигаа, тэргүүний
гэх мэт энэ сар шагналын хур буусан сар байлаа. Улс орон даяараа Шилдэгүүд
болон хувирна гэсэн үг. Гоёлоо өмсөж очоод энгэрээ цоолуулна. Зарим хүмүүс жилд
хэдэнтэй цоолуулан \”шагналд хахсан” байх жишээтэй. Саяхан УИХ гишүүн
Т.Аюурсайхан голыг нь олоод нэг хэлчихсэн. \”Улс орон ядуу байхад шилдэг улс
төрч гэж юу байхав” гэж. Загатнасан газар маажив гэгчээр л болсон. Энэ мэт
төрийн болон хувийн хэвшлүүд, 16000 төрийн бус байгууллага, 4-н шашны томоохон
урсгал, 26 нам, эвсэл, нэгдэл, холбоо гэх мэт иргэн бүр шахуу ямар нэгэн зүйлд хамаарагдаж
шагнагдана.
Үнэндээ улс орон даяараа шагнал авахаар
ийм сайн байсан юм бол яагаад бид ядуу амьдарч, яндангийн утаанд \”үхэж”, боловсролын
систем \”унаж” бүх зүйл болохгүй бүтэхгүй дээрээ тулаад ирэв. Хэдхэн \”улс төрч”
нэртэй хүмүүсийг баяжуулж, бусад нь \”бачимдаж” байгаа энэ үед шилдэг байх арга
байна уу?
Үүнийг нь шалгаруулах алтан, мөнгөн
ёслолын арга хэмжээнүүд хаа сайгүй болж байна. Нийтдээ шинэ оноо угтсан баяраа \”ядарсан”
ард түмэн хэдэн төгрөгөөр хийж байгаа бол. Тулгамдаж байгаа бүхий л асуудлыг шийдчих
хэмжээний мөнгө байх вий.
Энэ мэт асуудлаа шийдэж амжихгүй хэрнээ
цэцэрлэгийн наснаас эхлэн хүн бүр л шахуу шинэ жилийн арга хэмжээнд оролцож
шилдэгийн шилдэгүүд шалгарч байна.
Бид авсан шагнал урамшуулал шигээ
шилдэг байсан бол өдийд улс орон дэлхийн шилдэг болох байсан байхдаа.
Үндэстэн агентлаг