Сурлага, урлаг, спорт, хүмүүнлэгийн сайн үйлсээрээ бусдыгаа манлайлсан 20 сурагчдад Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран 2016 оны \”Оны онцлох” батламж, дурсгалын зүйлийг гардууллаа.
Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Ж.Эрдэнэбат шилдэг сурагчдад хандан \”Улс эх орныхоо ирээдүй хойч болсон дүү нартаа шинэ жилийн баярын мэнд дэвшүүлье. Мэдлэгтэй, боловсролтой, чадвартай иргэн болж өсөж байгаад талархаж байна. Та бүхнийг харахад Монгол Улсын хөгжил, ирээдүй гэрэл гэгээтэй харагдаж байна. Боловсролтой, мэдлэгтэй байх нь ирээдүйн амьдралын баталгаа гэж ухамсарлаж, эцэг эхдээ энэрэлтэй, эх орондоо хэрэгтэй сайн хүн болоорой гэж хүсэн ерөөе” гэлээ.
Шалгаруулалтыг нийт 20 аймаг, 9 дүүрэгт 9 номинац дор зохион байгуулсан бөгөөд 115 хүүхдийн материал ирснээс үе тэнгийнхнийгээ манлайлсан шилдэг 20 сурагчийг шалгаруулсан байна.
2016 оны \”Оны онцлох”-д дараах сурагчид багтжээ. Үүнд:
Нэг. Сурлагын амжилт
Б.Хулан
Б.Төрхүү
Хоёр. Урлаг, уран бүтээл
Б.Өнөржаргал
Э.Төгөлдөр
Гурав. Биеийн тамир, спорт, бие бялдрын хөгжил
Э.Хүслэн
Т.Номиндалай
Э.Пүрэвжав
Н.Түвшинбаяр
Дөрөв. Хүүхдийн өөрийн удирдлагын байгууллага
Э.Бүрэнчөдөр
Б.Ундармаа
Тав. Бүтээлч, ажилч хичээнгүй байдал, мэргэжлийн чиг баримжаа
Х.Мөнхшагай
Д.Мөнгөнзул
Зургаа. Хүмүүнлэг, энэрэнгүй үйлс
С.Амарзаяа
Д.Бямбадорж
Долоо. Техник сэтгэлгээ, шинийг сэдэх, санал санаачилга
М.Мичидмаа
З.Чингис
Найм. Байгаль хамгаалал, эрүүл аюулгүй орчин
Б.Батлхагва
Ж.Хулан
Ес. Эх орны түүх, соёл, өв уламжлал
М.Цэрэндэжид
Б.Оюундарь нар багтсан байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.