Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд 132 дугаар бага сургууль, 212 дугаар цэцэрлэгийн цогцолбор барилга ашиглалтад орлоо. Нээлтийн үйл ажиллагаанд Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч Т.Баясах, Дэд бүтэц, хот төлөвлөлт хариуцсан Засаг даргын орлогч Т.Батцогт, 27 дугаар хорооны Засаг дарга Л.Батдэлгэр болон бусад албаны хүмүүс, багш, сурагчид, эцэг эхийн төлөөлөл оролцов. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын захиалгаар барьсан тус сургууль, цэцэрлэгийн цогцолбор нь 120 хүүхдийн ортой цэцэрлэг, 180 сурагч хүлээн авах хүчин чадалтай. Мөн стандартын спорт, урлаг заал, цайны газар гэхчилэн гадна, дотно тохижилтыг бүрэн шийджээ. Тус цогцолборыг \”Рино инжинер\” ХХК амжилттай гүйцэтгэн хугацаанд хүлээлгэн өгчээ. Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дарь эхийн 9-13 дугаар хэсгийн хүүхдүүд тус цогцолбор сургуульд хамрагдах аж. Дашрамд дурьдахад Нийслэлийн хэмжээнд сүүлийн жилүүдэд бага сургуулийн хүүхдүүдийг гэрийнх нь ойролцоо сургуульд хамран сургах, цэцэрлэгийн хүүхдүүдийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг эрчимтэй барьж эхэлсэн. Баянзүрх дүүрэгт сүүлийн гурван жилд 4 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад оржээ.