Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км замыг хөдөлгөөнийг аравдугаар сарын 30-ны Ням гарагт нээсэн.
Энэ талаар өнөөдөр Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт мэдээлэл хийж, иргэд, аж ахуйн нэгжүүдээс уучлалт гуйв.
Тэрбээр “Монгол Улсын нийгэм, эдийн засаг, зорчигч болон ачаа тээврийн гол судас болсон, Монгол Улс ОХУ-ыг холбосон, импортын ачааны дийлэнх хэсгийг тээвэрлэдэг Дарханы зам олон жилийн хугацаанд баригдаж, энэ хугацаанд ард иргэд, ААН байгууллагуудад хүндрэл учруулж байсанд уучлалт хүсье.
Ирэх жил хоёр урсгал, дөрвөн эгнээ зам бүрэн нээгдэнэ. Энэ хүртэл замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, дүрмээ баримталж, тэмдэг тэмдэглэгээг дагаж, осолгүй зорчихыг иргэд тээвэрчдэдээ уриалж байгаагаа С.Бямбацогт хэлэв.
ВИДЕО: