Энэ сарын 29,30-ны өдрүүдэд бүх нийтээрээ амарна. Тодруулбал, бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд энэ өдрийг Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр хэмээн нийтээр тэмдэглэх баярын өдөр болгосон билээ. Харин энэ сарын 30-ны ажлын өдрийг ирэх оны 1-р сарын 7-ны өдөр шилжүүлж ажиллахаар болсон.Эдгээр өдрүүдэд буюу энэ сарын 29,30-ны өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Замын цагдаагийн газраас амралтын болон бүх нийтээр тэмдэглэдэг баярын өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэх шийдвэр гаргасан байдаг.
Дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй өдөрт автомашины хөдөлгөөн хэт ихэсдэг тул жолоочдыг анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.