Нийслэлийн Эрүүл мэндийн газраас шинэ жилийн баярыг тохиолдуулан иргэдэд дараахи зөвлөмжийг хүргүүлж байна. Эдгээр зөвлөмжийн дагуу хайртай дотны хүмүүстээ анхаарал халамж тавьж, эрүүл мэндээ хамгаалаарай.
Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх:
-
Бага насны хүүхэд, өндөр настан, жирэмсэн эхэд анхаарал илүү хандуулах
-
Дулаан хувцаслаж даарч хөрөх, ханиад томуу тусахаас сэргийлэх
-
Олон нийтийн газраар аль болох явахгүй байх
-
Ханиад томуу туссан тохиолдолд, амны хаалт хэрэглэж бусдад халдаахгүй байх
-
Гараа тогтмол сайн угаах
Хоолны хордлогоос сэргийлэх:
-
Хоол, хүнс, салат, зуушийг зөв хадгалах, тохируулан хэрэглэх. Ялангуяа амархан муудах өндөг, майонез агуулсан бүтээгдэхүүнийг хөргөгчинд хадгалж, 24 цагийн дотор хэрэглэж дуусгах
-
Хоол унд бэлтгэх болон идэхийн өмнө гараа сайтар угаах
Осол гэмтлээс сэргийлэх:
-
Бага насны хүүхэд, өндөр настан, асаргаа сувилгаа шаардсан хүмүүст анхаарал илүү хандуулж тэднийг ганцааранг нь орхихгүй байж хараа хяналт тавих
-
Согтууруулах ундааг тохируулан хэрэглэх,
-
Согтууруулах ундаа хэрэглэсэн бол жолооны ард суухыг хатуу цээрлэх, дуудлагын жолооч дуудаж үйлчлүүлэх
-
Салют буудуулах үед аюулгүй ажиллагааг хангах, гал түймрийн аюулаас сэргийлэх
-
Хол замд явах бол унааны аюулгүй байдлыг хангах
-
Гудамж талбайд биеэ авч явах чадваргүй хүн байвал яаралтай 103, 102 дугаарын утсанд мэдэгдэх