Өнөөдрөөс бүх нийтээр дөрөв хоног амарна. Арванхоёрдугаар сарын 30-ны Баасан гаригийн ажлын өдрийг 2017 оны нэгдүгээр сарын 7-ны Бямба гариг руу шилжүүлэх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар гаргасан. Ингэснээр бид 2016 оны сүүлийн дөрөв өдөр амарч, үдэхээр болсон.
Өнөөдрөөс замын хөдөлгөөний дугаарын хязгаарлалт дөрөв хоног үйлчлэхгүй. Өөрөөр хэлбэл, арванхоёрдугаар сарын 29, 30, 31-нд болон 2017 оны нэгдүгээр сарын 1-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй болохыг Замын Цагдаагийн газраас мэдээлж байна. Тэгэхээр жолооч та бүхэн замын хөдөлгөөндөө соёлтой боловсон оролцож, бие биенээ хүндэлж, хуучин оноо үдээрэй.
Үндэстэн агентлаг