Хууль бус өмч хувьчлалын асуудлаар буруутгагдаж 2014 оны долдугаар сард
шүүхээс 2 жилийн нэг сарын ял сонссон УИХ-ын гишүүн асан Ц.Батбаяр
хугацаанаасаа өмнө суллагдлаа. Уг нь тэрээр 2016-ны наймдугаар сард суллагдах
ёстой байсан. Гэвч хуульд заасны дагуу засан хүмүүжсэн, төлбөрийн өргүй гэх
шалтгаанаар өчигдөр Төв аймгийн шүүх түүнийг магадлангаар суллах шийдвэр
гаргажээ. Одоо ялын хугацаа дуустал хуулийнхны хяналтанд байж өдөр бүр цагаа
бүртгүүлж байх юм.
Хэргийн сөхвөл, Ц.Батбаяр нь Хотын дарга байхдаа албан тушаалаа урвуулан
ашиглаж 605 сая төгрөгийн үнэлгээтэй \”Өргөө” зочид буудлыг татан буулгаж,
Н.Энхбаярын хүү Э.Батшугарын нэр дээр байгуулсан \”Хар дун” компанийн өмчлөлд
шилжүүлсэн байдаг. Улмаар \”Хар дун” компанийг Н.Энхбаярын үүсгэн байгуулсан \”Эскон”
компанийн охин компани болгон шилжүүлж, үрэгдүүлж, нийслэлийн өмчид онц их
хэмжээний хохирол учруулсан байдаг юм. Энэ хэргийг Авлигатай тэмцэх газраас
шалгаж 2012 онд яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлсэн билээ. Улмаар
прокурор яллах дүгнэлт үйлдэж, 2014 оны долдугаар сард шүүхээс түүнд хоёр жил
нэг сарын хорих ял ноогдуулсан юм.
А.Аюуш