Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/421 дугаар тушаалаар 1992 оны “Үндэсний их сургуулийн статус олгох тухай” 476 дугаар тушаалд нийцүүлж Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2012 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн А/454 дүгээр тушаал хүчингүй болсон.
МУИС-иас 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр БШУ-ны сайдад явуулсан 1/1192 дугаар албан бичигтээ 2012 оны 08 дугаар сарын 14-ний өдөр БСШУЯ-ны Мэргэжлийн бодлогын газрын дарга улсын бүртгэлийн гэрчилгээ, сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрөл олгохдоо “Монголын үндэсний их сургууль” гэсэн оноосон нэрийг бичсэн нь холбогдох хүчин төгөлдөр шийдвэр болон хууль тогтоомжийг зөрчсөн гэж дүгнэсэн тул БШУЯ-наас дээрх тушаалыг хүчингүй болгосон байна.