Сөүл хотод бүх нийтийн бие засах газарт аваарын товчлуур байрлуулна. Ирэх оны 3 сарыг хүртэл нийт 3914 нийтийн бие засах газарт аваарын дохио байрлуулах гэж байна. Ингэснээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон ямар нэгэн тусламж хэрэгтэй үед шууд (112) цагдаагийн газартай холбогдож яаралтай тусламж авах боломжтой. Яаралтай тусламж авахаар дарсан үед цагдаагийн газарт аль бие засах газар болох нь автоматаар гарч ирэн, тухайн эргэн тойрныг CCTV камерын хяналтанд авч, маш хурдан цагдаагийхан очих болно хэмээж байна.
Эх сурвалж: Wolfstudio