Бүгд Найрамдах Улс тунхагласны 98 жилийн ой, Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-т зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан өнөөдөр боллоо.
Уг барилдаанд Увс аймгийн Давст сумын харьяат бөх, улсын аварга П.Бүрэнтөгс түрүүлж, Ховд аймгийн Буянт сумын харьяат улсын аварга О.Хангай үзүүрлэлээ.
Улсын аварга О.Хангай, П.Бүрэнтөгс, улсын начин Ж.Ням-Эрдэнэ, улсын заан Б.Бат-Өлзий нар шөвгийн дөрөвд шалгарлаа.