Мэргэжлийн хяналтын байгууллагын 2017 оны анхны цахим шуурхай хурал боллоо. Энэ үеэр МХЕГ-ын дарга, Улсын ерөнхий байцаагчийн өгсөн үүргийн дагуу улсын хэмжээнд зохион байгуулсан \”Эрүүл хүнс-Эрүүл хүүхэд” аяны хүрээнд хийсэн хяналт шалгалт, авсан арга хэмжээний талаар аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, боомтуудаас мэдээлэл өгөв. Шинэ жилийн баяр угтаж хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авч ажилласнаар нийтийг хамарсан хордлого, халдварт өвчин гараагүй, хүүхдийн бэлэгний чанар, сонголтод ахиц гарсныг дурдаж байв.
Мөн сүүлийн 14 хоногт зохион байгуулсан ажил, хяналт шалгалтын талаарх тодорхой мэдээллийг авч, цаашид анхаарч ажиллах чиглэл өгсөн юм. Тухайлбал, ойрын хугацаанд малын гоц халдварт өвчнөөс сэргийлэх, хорио цээрийн дэглэмийг сайжруулах, болзошгүй гамшгаас сэргийлэхэд орон нутгийн удирдлагатай хамтран ажиллах зэргийг онцлов. Түүнчлэн хууль зөрчсөн аливаа үйлдлийг таслан зогсоох, худалдааг хөнгөвчлөх, бизнес эрхлэгч баялаг бүтээгчдийг дэмжих бодлого барьж ажиллахыг анхаарууллаа.