31-ны
орой нийслэлчүүд баярлан цэнгэж байхад дөрөвхөн настай хүү гэр бүлийн
хүчирхийллийн золиос болж хорвоог орхиж байв. Баяр цэнгэл болсон хойно архи
дарснаас яаж ч салах вэ дээ. Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны
нутагт БНХАУ-ын иргэн Ө гэгч танхайрч хоёр хүн гэмтээж, дөрвөн настай хүүхдийн
аминд хүрсэн хэрэг үйлдсэн байна. Тодруулбал, Ө нь Монгол Улсын иргэн Х-тай
хамтран амьдардаг бөгөөд 31-ны орой согтууруулах ундаа хэрэглэж улмаар гэр
бүлийн маргаан дэгдэж, Ө-гийн барьсан заазууранд Х, түүний 13 болон 4 настай
хоёр хүү нь өртжээ. Ингээд л орчлонгоос сайн сайхныг мэдэрч амжаагүй нялх үр
хорвоог орхисон байх юм.
Энэ
мэдээг сонссон зарим хүн \”БНХАУ биднээс уучлалт гуйх ёстой” гэж цэцэрхэж байна.
Хойд
эхийнхээ гарт харамсалтайгаар амиа алдсан дөрвөн настай охиныг бид одоо ч
мартаагүй байгаа. Түүний төлөө нэгдэж, дуу хоолойгоо ч өргөцгөөж байсан. Гэвч
дахиад л нэг дөрвөн настан гэр бүлийн маргааны золиос болчихлоо. Яах ёстой вэ.
Амьдрал ядуу, тарчиг байх тусмаа л архидан согтуурах нь элбэгшиж байна. Согтуурсан
этгээд хүний ёсноос гажууд зүйлийг үйлдэж, нялх балчир гэлтгүй тэр адгуусны
гарт өртөж байна.
Үүнийг
хэн хэзээ хэрхэн таслан зогсоох ёстой юм бэ. Хэдэн дөрвөн настан гэр бүлийн
хүчирхийллийн золиос болсны дараа бид нүдээ нээж, дуугарч эхлэх юм бол оо. Хятад биднээс уучлалт гуйх ёстой.
Тэр адгуусныхаа өмнөөс. Харин бид дотроо хүмүүжиж, амьдрал зохиож, үр хүүхэдтэй
болсон ч арчаагаа алдаж, архинд живж байгаа адгууснуудаа яах ёстой вэ. Тэдний
хийсэн гэмт үйлдлийн төлөө нялх үрсээс минь хэн уучлалт гуйх вэ. Ингэж зовж байхаар эртхэн явчихсан нь ч зөв юм уу.
Үндэстэн
агентлаг