2016 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхлээд байгаа НӨАТ-ын хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд иргэд худалдан авсан барааныхаа баримтыг ebarimt.mn системд нэвтрэн орж бүртгүүлснээр 20 хүртэлх хувийн урамшуулал авдаг, сугалаанд хамрагдах боломжийг олгосон.
Энэ хүрээнд иргэд энэ оны эхний улиралд багтаан анхны буцаан олголтоо авах юм. Буцаан олголтыг гуравдугаар сарын 31-ээс өмнө зохион байгуулахаар ажиллаж байгаа юм байна.