УИХ-ын гишүүн Т.Доржханд цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийх үеэр ХҮН намын хуульч Д.Үүрцайх таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой мэдээлэл өгсөн юм.
Тэрбээр “Хэвлэл мэдээллүүдэд гарсан болон Хууль зүйн, дотоод хэргийн сайдын мэдээлснээр Ерөнхийлөгч асан Х.Баттулга яллгдaгчaap татагдан шалгагдаж байгаа гэж ойлгогдсон. Яллaгдaгчaap татагдан шалгагдаж байгаа учир таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан гэх мэдээлэл байгаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан олон янзын олон шатлалтай арга хэмжээнээс хэргийн мөрдөгч болон прокурор шүүхэд хандахгүйгээр авч болдог хамгийн бага буюу хувийн баталгаа гаргах гэдэг таслан сэргийлэх арга хэмжээ авжээ.
Хэрэв энэ хүн эмчилгээнээсээ эргэж ирэхгүй бол хариуцлагын асуудал хоёр түвшинд яригдана” хэмээв.