Хятадын баруун өмнө зүгийн бүс нутагт, 565 метрийн асар өндөрт нэгэн гүүр өнгөрсөн пүрэв гаригт ашиглалтад орлоо. Энэ бол дэлхийн хамгийн өндөр гүүр гэсэн цолыг аваад байгаагаар онцлог гүүр юм. Beipanjiang гүүр нь Hangzhou хотоос Ruili хот хүртэлх хурдны замын нэгэн хэсэг болж байгаа бөгөөд Beipan голын 720 метр зайтай эргийг хооронд нь холбож буйгаар онцлог юм.
4 эгнээ бүхий тус зам нь Yunnan аймгийн Xuanwei хот болон Guizhou аймгийн Liupanshui хотын хооронд 5 цаг явдаг байсныг 1 цаг гаруй хугацаанд туулдаг болж богиносгож байна. Гүүрийг 3 жилийн хугацаанд 1,000 гаруй ажилтанд 148 сая ам.долларын өртөгтэйгээр бүтээн байгуулжээ.