МИАТ-ийн Улаанбаатар-Москва-Берлин чиглэлийн нислэгийг Новосибирскт гурван
цаг саатуулсан хэргийн эзэн \”Мишээл” группийн эзэн НИТХ-ын төлөөлөгч
Б.Энх-Амгалан болохыг Зам тээврийн сайд М.Зоригт зарласан. Гэвч 100 гаруй
зорчигчийг хүлээлгийн өрөөнд гурван цаг саатуулсан хэргийн эзний цаана бүр том
хэргийн эзэн нь Хотын дарга Э.Бат-Үүл байж таарлаа.
Энэ тухай МИАТ-ийн Гүйцэтгэх захирал, Г.Жаргалсайхан \”МИАТ компани
Нийслэлийн ЗДТГ-тай хамтарч ажиллаж байгаа. Энэ хүрээнд НИТХ-ын төлөөлөгчид МИАТ-ийн
шууд нислэг дундуур Новосибирскт бууя гэх асуудлыг тавьсан. Энэ асуудлын дагуу
сарын өмнөөс холбогдох бүх зөвшөөрөл төлөвлөгөөгөө гаргаад, онгоцыг тэнд 40-60
минут зогсоохоор болсон. Энэ бол байдаг л нэг бизнесийн хэлбэр” хэмээн мэдэгджээ.
Өөрөөр хэлбэл Нийслэлийн ЗДТГ-тай хамтран ажиллах гэрээнийхээ үндсэн дээр
МИАТ компани шууд нислэгийнхээ маршрутыг иргэд, зорчигчдод мэдэгдэлгүйгээр
өөрчлөх нь бизнесийн хэлбэрээ гэж ойлгогдож байна. Энд иргэд, зорчигчид
хохирох, цаг хугацаагаа алдах нь тийм ч чухал биш. Харин хамтран ажиллах гэрээ
нь л чухал байх нь.
Г.Жаргалсайхан даргын энэхүү мэдэгдэл салбарын сайдад таалагдсангүй бололтой.
Ер нь иргэдийг үл хүндэтгэсэн ийм шийдвэр хэн бэ гуайд ч таалагдахгүй. Тиймээс
М.Зоригт сайд \”Энэ хэнийг дууд” хэмээн туслахдаа үүрэгдлээ.
Ер нь МИАТ-ийн онгоцыг гурван цаг саатуулсан бурууг Г.Жаргалсайхан дарга
үүрээд үлдэх шинжтэй. Харин хэргийн цаад эзэд иргэдийг хохироож, цаашид ч онгоц
саатуулсаар байх уу.
Амар