Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны ажилтан касснаасаа 100 мянган ам.доллар хулгайлсан байж болзошгүй хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.
Тухайн банкинд ажилладаг 27 настай, эрэгтэй “З” гэгч нь энэ оны 10 дугаар сарын 28-наас 12 дугаар сарын 06-ны хооронд хуурамч гүйлгээгээр нийт 360 сая төгрөгийг завшсан байж болзошгүй байна.