Нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотойгоор өчигдөр нээлттэй сонсгол болсон. Нээлттэй сонсголын үеэр иргэд “Биднийг дотогш оруулсангүй. Төрийнхөн ард түмний дуу хоолойг сонссонгүй” гэх шалтгаанаар нүцгэн жагссан. Жагсаалын улмаас гурван иргэн осгосон байдалтай эмнэлэгт хүргэгдсэн талаар эх сурвалжууд мэдээлсэн. Гэвч нүцгэн жагсаалын Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Б.Хурц, УИХ-ын гишүүн “Ажнай” Д.Бат-Эрдэнэ нар хоёр тэрбум төгрөгөөр санхүүжүүлсэн гэх мэдээлэл гарсан. Албаны эх сурвалжийн мэдээллээр Б.Хурцыг “Цагдан хохирох үндэслэл байхгүй” гэсэн юм. Харин өнөөдөр АТГ-ийнхан Б.Хурцаас байцаалт авахаар болжээ.