Шинэ оны босгон дээр Америкийн алдарт дуучин Жанет Жексон түүний нөхөр
Виссам ал Мана нар анхныхаа хүүхдийг өлгийдөн авлаа. Дуучин бүсгүйг анх хүүхэдтэй болсон талаар таван сард People сэтгүүл мэдээлж байсан юм. Дуучин бүсгүй \”People” сэтгүүлд ярилцлага өгөхдөө \”бурхан биднийг ивээлдээ авсанд талархаж байна” гэжээ. Мөн уг сэтгүүл дээр түүний хөл хүнд байгааг харуулсан гэрэл зургийг тавьж байсан юм.
Жанет Жексон өнгөрсөн оны дөрөвдүгээр сард \’Unbreakable\’ аялан тоглолтоо хойшлуулах үед түүнийг хөл хүнд болсон тухай таамаг мэдээлэл гарч эхэлсэн юм. Тухайн үед тэрбээр хэлэхдээ \”нөхөр бид хоёр гэр бүл төлөвлөлтөнд илүү анхаарал хандуулахыг хүсч байна” гэж байсан юм. Түүний нөхөр Виссам аль-Мана Катарын бизнес эрхлэгч бөгөөд \”Al Mana” группын захирал аж.
Жанет Жексон одоо 50 настай бөгөөд түүний гуравдахь гэрлэлт хэдий ч анхны хүүхэд юм. Тэрээр өөрөөрөө төрсөн бөгөөд хүү ээж хоёр хоёулаа эрүүл байна гэж тэрээр өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ. Мөн анхныхаа хүүдээ Эйсса Ал Мана гэх нэр хайрлажээ.
Үндэстэн агентлаг