Холливуудын нэрт жүжигчин Жим Керригийн найз бүсгүй өнгөрсөн сарын сүүлээр Нью Йорк хотноо байрлах гэрээсээ амиа алдсан байдалтай олдсон юм. Тэрээр хар тамхи хэтрүүлэн хэрэглэж, улмаар зүрх нь зогсчээ. Тэгвэл 28 настай Катрина Уэйтийн амиа алдсан шалтгаан гэрлэлтээс болсон гэнэ. Бүсгүй найз залуутайгаа гэрлэхийг хүссэн ч байнга татгалзсан хариу авч, сэтгэлээр унах болсон аж.
Катрина энэ бүхнээс болж амиа хорлосон хэмээн түүний ээж нь мэдэгдсэн байна. Тэрбээр \”Охин минь гэрлэж, хүүхэдтэй болохыг хүсдэг байсан. Харамсалтай нь найз залуу нь гэрлэх сонирхолгүй байсан. Үнэхээр харамсалтай зүйл боллоо. Охиноо хар тамхи хэрэглэдэг гэдгийг нь мэдэх үнэхээр хэцүү байна. Тэр их сайн охин байсан. Түүнийг өөрчилсөн хүн үхлийн жинхэнэ буруутан” гэж хэлжээ.
Катринагийн үхэл жүжигчин эрд хүндээр туссан байна. Тэрбээр хэсэг хугацаанд кино урлагаасаа завсарлага авсан билээ.
Б.Дэлгэрцэцэг