Амгалан дулааны станцад гэмтэл гарсны улмаас халуун ус хязгаарлаад байна гэсэн мэдээлэл иргэдээс ирж байна.
Энэ талаар Улаанбаатар Дулааны Сүлжээ ТӨХК-аас тодруулахад “Амгалангийн дулааны станцын зууханд гэмтэл гарсан учир засвар хийж байгаа. Уг засвартай холбогдуулан Баянзүрх дүүргийн айл өрхүүдийн халуун усыг түр хязгаарласан. Харин айл өрхийн халаалт хэвийн байгаа.
Амгалан дулааны станцынхан засварыг өнөөдөртөө багтаан дуусгана гэсэн. Засвар дуусахаар айл өрхүүдийн халуун усыг өгнө” гэв.
Тус дулааны станцаас Ус 15, Батлан хамгаалахын их сургууль, XVI хороолол, Соросын сангийн орчим, Госпиталийн эмнэлэг, Баянзүрх дүүргийн ойролцоох газрууд дулаанаа авдаг бөгөөд 2015 онд ашиглалтад оржээ.