Өнгөрсөн онд түүх соёлын дурсгалт зүйлс, байгалийн төрц гэх зэрэг эрдэнэсийг шилжүүлж авахаар Монгол Улсын эрдэнэсийн санд 2 тэрбум төгрөгийг төсөвлөжээ. Гэвч 954 тэрбум төгрөгийн худалдан авалт хийсэн байна. Энэ мөнгөөр 2022 онд Эрдэнэсийн санд 108 ширхэг дурсгалын зоос, Жадамба судар, байгалийн төрц алт зэрэг үнэт зүйлсийг худалдан авчээ. Мөн “Чингис хаан” музейд Чингис хааны баримал, алтан тамганы хамт бүтээлгэжээ.
Эрдэнэсийн сан нь 1984 онд үнэт метал, эрдэнэсийн зүйлсийг цуглуулж, хадгалж, хамгаалахаар байгуулагдсан бөгөөд үнэт метал, эрдэнэсийн зүйлсээр урласан урлагийн бүтээлүүдийг хадгалдаг юм. Монгол Улсын Эрдэнэсийн санд 1 их наяд орчим төгрөгийн үнэлгээтэй үзмэр бий бөгөөд тэдгээрийг олон нийтэд нээлттэй үзүүлэхийн зэрэгцээ “Чингис хаан” музейтэй хамтран ажиллаж, зарим хосгүй үнэт үзмэрүүдийг тус музейд дэглэн олон нийтэд үзүүлж байгаа ажээ.