Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд өнөөдөр /2023.04.03/ иргэн Д.Монголхүүг хорих талаар шүүх хурал болжээ. Түүнийг шүүхээс хорих шийдвэр гаргасан байна. Тодруулбал, иргэн Д.Монголхүүг 2022 оны тавдугаар сард Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс зургаан цагдааг зодсон гэх хэргээр 12 сарын турш зорчих эрхийг нь хязгаарлах шийдвэрийг гаргасан.
Түүнийг оршин суугаа Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх ял оноосныг нийслэлийн давж заалдах шат болон Улсын дээд шүүхээс хэвээр үлдээсэн тул ялыг хэрэгжүүлж цахим гав зүүхээр болсон юм.
Д.Монголхүүг зорчих эрхийг нь хязгаарласан үлдсэн хугацаанд хорих гэнэ. Түүний өмгөөлөгч давж заалдах эрх нээлттэй гэсэн юм.