26 настай, кино найруулагч мэргэжлээр суралцдаг оюутан Eugen Merher Adidas компанид зориулан хийсэн сурталчилгаа цахим ертөнцөд багагүй шуугиан тарьж байна. 1 минут 40 секунд үргэлжлэх тус сурталчилгаа нь залуудаа марафон гүйлтийн тамирчин байсан эрийн тухай юм. Тэтгэвэрт гараад хөгшин хүмүүсийн асрамжийн газарт тусгаарлагдсан тэрээр залуу үеийнхээ спортын хувцас хэрэглэлийг хараад дахин амьдрах хүсэл эрмэлзэлтэй болж буйг сэтгэл хөдөлгөм байдлаар харуулжээ. Энэхүү сурталчилгааг үзсэн хүн бүр баяр хөөртэй болж уйлж, тайвшралтыг ч мэдэрч байгаа ажээ.
Харамсалтай оюутан залуу тус сурталчилгааг бүтээсэн дариудаа Adidas компанийн харилцаа холбооны албанаас сурталчилгааг нь хүлээн авахаас татгалзсан хариу авсан байна. Eugen Merher сурталчилгаагаа олон нийтийн сүлжээнд цацсан дариуд асар хурдацтай олны таашаалд нийцэж байна. Харин одоо Adidas гаргасан шийдвэртээ харамсаж байгаа нь лавтай. Ингээд сэтгэл хөдөлгөм сурталчилгааг уншигчдадаа хүргэж байна.
эх сурвалж: erhvn.mn