Замын цагдаагийн албанаас маргааш буюу нэгдүгээр сарын 07-ны өдөр замын хөдөлгөөнд оролцох автомашиныг дугаараар нь хязгаарлахгүй гэдгийг албан ёсоор мэдэгдлээ. Засгийн газрын шийдвэрийн дагуу 2016 оны арванхоёрдугаар сарын 30-ны баасан гаригийн ажлын өдрийг амралтын өдөрт буюу энэ бямба гаригт шилжүүлсэн. Энэ өдрийг нөхөж нэгдүгээр сарын 07-ны бямба гаригт бүх нийтээр ажиллах ёстой. Маргааш /2017.01.07/ бүх нийтээр ажиллах учир 5.0-ээр төгссөн автомашин хөдөлгөөнд оролцохгүй гэсэн мэдээлэл олон нийтийн дунд байна. Тэгвэл энэ мэдээллийг худал болохыг Замын цагдаагийн албанаас мэдэгдэж байна.