Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийтээр тэмдэглэх баярын өдрийн холбогдох хуулийн заалтыг үндэслэн 2016 оны арванхоёрдугаар сарын 30-ны баасан гаригийн ажлын өдрийг 2017 оны нэгдүгээр сарын 7-ны бямба гаригийн амралтын өдөрт шилжүүлсэн. Энэхүү шийдвэрийн дагуу өнөөдөр бүх нийтээр ажиллана.
Харин бүх нийтээр ажиллах эл өдөр 0 болон 5-аар төгссөн автомашин хөдөлгөөнд оролцохгүй гэсэн мэдээлэл хэвлэл, мэдээллээр цацагдаад байсан. Тэгвэл өнөөдөр нэгдүгээр сарын 07-ны өдөр замын хөдөлгөөнд оролцох автомашиныг дугаараар нь хязгаарлахгүй гэдгийг Замын цагдаагийн албанаас мэдээлсэн юм.