Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн өргөтгөсөн хурлаа хийлээ. Хурлаар утааны асуудлыг хэлэлцсэн бөгөөд \”УЛААНБААТАР ХОТЫН АГААРЫН БОХИРДОЛ ГАМШГИЙН ХЭМЖЭЭНД ХҮРСЭН\”-ийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ахлуулсан Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хүлээн зөвшөөрч, гамшгийн үеийн хориглох, хязгаарлах онцгой дэглэмийг дагаж мөрдөхөөр боллоо. Тус хуралд Утааны эсрэг ээж аавуудын холбоо ТББ-ын гишүүд оролцож, ард иргэдийн төлөөлөл болон үгээ хэлж, нөхцөл байдлыг танилцуулсан байна.
Үндэстэн агентлаг