АН-ын даргад нэр дэвшигчид орон нутаг ажиллаж өөрийн мөрийн хөтөлбөрөө танилцуулж байна. Тэгвэл Монгол Улсын нийгэм хамгааллын салбарыг удирдаж байсан УИХ-ын гишүүн С.Эрдэнэ уулзалтын үеэр \”Баянгол дүүрэгт АН-ын найман мянга гаруй гишүүд бий. Би тэднийг бүгдийг нь овог нэртэй нь мэднэ. Бүгдэнтэй нь нэг бүрчлэн харилцаж чаддаг юм\” гэж хэлээд намын гишүүдийнхээ дургүйцлийг хүргээд авав. Олон жил удирдах албан тушаал хашсан хүн тийм мундаг чадвартай байхыг үгүйсгэхгүй л дээ. Найман мянган хүнийг овог нэртэй нь мэднэ гэхээр бас ховор авьяас шүү. /ха ха ха/ Жаахан баримжаатай зална байгаа.