АН-ын дарга өрсөлдөгч \”сум”-тай таван нэр эх орноо нар зөв
тойрч, намынхаа гишүүд, дэмжигчидтэй уулзалт хийж, мөрийн хөтөлбөрөө танилцуулж
байна. Бүгд л намаа шинэчлэх сайхан ирээдүйн тухай ярьж байгаа нь
мэдээж. Залуусаас сайхан ирээдүй, хүсэл зорилго \”үнэртэж байна” -аа. Харин олон
жил намын удирдах албан тушаалд байсан, одоо ч бүлэг, фракц толгойлж яваа
хууччуудын яриаг намын гишүүд, дэмжигчид \”үл итгэсэн” янзтай хүлээн авч байна.
Ямар
сайндаа л үл итгэгчдийн өөдөөс ярих зүйлгүй болсон нэг нэр дэвшигч \”Би намынхаа
найман мянган гишүүдийг овог нэртэй нь мэднэ. Бүгдтэй нь уулзаж, ярилцдаг” гээд
л дэлхийд байхгүй авьяасаа хүртэл зарлаж байх вэ дээ. Авьяассаад
байх юу байх вэ дээ. 20 гаруй жил намын толгойд байсан хүмүүсийн ярьдаг л зүйлсээс
нь гишүүд нь залхачихгүй юу. Тэгэхээр нь амьхандаа өөр зүйл ярих гэж оролдоод
онигооны эзэн болчихсон нь С.Эрдэнэ юм.
Түүнийг
улсын нийгэм халамжийн салбарыг толгойлж байх үед нас барсан хүмүүсийн нэр дээр
тэтгэвэр авдаг байсан, мөн нийгмийн даатгалын мөнгөөр өөрийнхөө амралт,
сувилалын газруудыг тэтгэдэг гээд л олон асуудлууд хэвлэлээр бичигдэж байв.
Зарим нь хууль шүүхийн байгууллагад шилжсэн ч асуудал бий.
Эндээс
л С.Эрдэнэ гэх хүн АН-д шинэчлэл хийж чадах уу, үгүй юу гэдэг нь харагдаад байх
шиг. Баянгол дүүргийн АН-ын найман мянган гишүүнийг сайн мэддэгээ тэр
гайхууллаа. Энэ нь АН-ыг шинэчилнэ гэсэн үг биш л дээ. Тэгээд
ч БГД-ийн иргэдийн хуралд өөрийн гэр бүл, хамаатан садан, туслах, жолооч гээд
бүгдийг нь оруулчихдаг хүн АН-ын дарга болчихвол нөгөөдүүлээд намын удирдах
албан тушаалд томилохыг үгүйсгэх аргагүй. Өөрөө ч
\”итгэдэг хүмүүсээ албан тушаалд томилсон” гээд хэнэгч үгүй ярьж байсан юм чинь
АН-ыг \”гэр бүлийн нам” болгочихыг хэн байг гэх вэ дээ.
Шар хүү
Үндэстэн агентлаг