Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвөөс урагш 5 км-т Сийрст 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах \”Хадана ус” гэдэг газарт Норд Бенз маркийн автомашины чиргүүл хажуугаараа унаж тээвэрлэж явсан дизель түлш асгарсан гэсэн мэдээллийн дагуу аймгийн Онцгой байдлын газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, онцгой байдлын дэд хурандаа М.Адъяабаатараар ахлуулсан ажлын хэсэг тус газарт ажиллалаа.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг \”Шунхлай” ХХК-ны 44 тонн дизель түлшийг Дорноговь аймгийн Сайншанд сумаас, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын чиглэлд тээвэрлэж явсан иргэн М жолоочтой, \”35-51” УНН улсын дугаартай Норд-Бенз маркийн автомашины чиргүүл хажуугаараа унаж, тээвэрлэж явсан 44 тонн дизель түлш 2400 м2 талбайд алдагдаж хөрсөнд гүн хэсэгтээ 30 см, зах хэсгээрээ 5-10 см нэвчсэн байсан.
Тиймээс шороон замын ховилд тунаж үлдсэн 1150 литр дизель түлшийг битүүмжлэлтэй саванд зөөвөрлөн, хөрс хуулах ажиллагааг шуурхай эхлүүлэн бохирдсон гадаргууг тусгайлсан цэгт зөөвөрлөж хүн мал, амьтан хүрээлэн буй орчин хордож бохирдохоос урьдчилан сэргийлж ажиллалаа гэж Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.