шагнал хүртэж байснаа тайлагнаж байх үед Барак Обама Америкчуудад хандаж
сүүлийн илтгэлээ тавьлаа. Барак Обама 2008 онд Ерөнхийлөгчөөр сонгогдож нэг
удаа улиран нийтдээ найман жилийн туршид АНУ-ыг удирдаж бүрэн эрхийн хугацаа нь
дуусгавар болж байгаа юм.
Түүний \”үдэлтийн илтгэл”-ийн талаар дэлхийн бүхий л
хэвлэлүүд онцолж байна. Барак Обама уламжлалыг эвдэж, Цагаан ордноос үг
хэлэхийн оронд анх сенатад сонгогдож байсан Чикаго хотдоо хүрэлцэн ирж, үг
хэлсэн юм.
Тэрээр илтгэлээ нээж \”Бидний хөгжил дэвшил тогтвортой
байсангүй. Ардчилал шулуун замаар явсангүй. Хэцүү, маргаантай, зарим тохиолдолд
цус ч асгарлаа. Хоёр алхам урагшлах бүрт нэг алхам хойш ухарч буй мэт санагдаж
байна. Энгийн иргэд оролцож, дуу хоолойгоо хүргэж, нэгдэж, нэг зорилгоор
тэмүүлж байж л өөрчлөлтийг бий болгодог гэдгийг би эндээс л сурч авлаа. Та
бүхний Ерөнхийлөгчөөр найман жил ажилласны дараа би Америкчууддаа итгэсэн
хэвээр л байна. Энэ зөвхөн миний итгэл биш. Энэ бол Америкийн үзэл санааны
цохилж буй зүрх юм” гэж хэлээд цугласан олны алга ташилтаар \”шагнуулав”.
Тэрээр илтгэл дундуураа \”Мишель, өнгөрсөн 25 жилийн
хугацаанд чи миний эхнэр, хүүхдүүдийн маань ээж, миний сайн найз байсаар ирсэн.
Би болон Америкчууд чамаар минь бахархаж байна” гэж хэлээд эхнэрээ уйлуулахаа ч
мартсангүй. Мөн \”Амьдралдаа хийж,
бүтээж байсан бүхнээс илүү би та хоёрын аав болсондоо бахархаж байна” хэмээн
охиддоо хандан
үг хэллээ. Энэ үг цугласан олонд маш ихээр таалагдаж, \”Бид Обамад хайртай”, \”Бид
Мишельд хайртай”, \”Дахиад дөрвөн жил” хэмээн орилж байв. Обама өөрийн \”YES WE CAN”/did/ гэх алдарт үгээ хэлэхээ
ч мартаагүй.