Ирэх долоо хоногт Дархан-Уул аймагт 10 МВт-ын нарны
цахилгаан станц нээлтээ хийх гэж байна. Сэргээгдэх эрчим хүчний нэгэн станц
ийнхүү албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлэх гэж байна. Өдгөө Тайширын Дөргөн
Усан цахилгаан станц/23 МВт /, Дарханы нарны цахилгаан станц/10 МВт /, Салхитын
салхин цахилгаан станц/50 МВт/, Сайншандын салхин цахилган станцууд үйл
ажиллагаа явуулж байна. Монгол Улс сэргээгдэх эрчим хүч буюу нүүрс түлэхгүйгээр
цахилгаан гаргаж авах аргыг амжилттайгаар туршиж байгаа нь энэ юм.
Үндэстэн агентлаг