УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, УИХ-ын гишүүн С.Чинзориг, Ч.Хүрэлбаатар, Ж.Бат-Эрдэнэ нар хүчтэй эсэргүүцэв.
Тэрээр “Би тойргоос нэр дэвшинэ. Сонгогчдоор оноогоо тавиулна. Жагсаалтаар дэвшихгүй. Одоогийн төслөөр бол жагсаалтаар нэр дэвших хүмүүс сонгуулийн өмнө гэдсээ илээд хэвтэж байх юм байна. Баастай буран шиг. Намаас гуйгаад намайг нэр дэвшүүлээ биз дээ гээд л томрох юм байна. Энэ жагсаалтад хэн хэн багтсаныг ажлын хэсэг одоо зарла. Мэдлэг чадвар чухал ч хүний идэвх зүтгэл бас их чухал шүү. Жор үзсэн эмчээс зовлон үзсэн чавганц илүү гэж үг бий шүү. Тэд сонгогчидтой нүүр тулж, бидэн шиг хатуу хөтүүг үзээгүй. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталсан нь мордохын хазгай боллоо” гэв.
Мөн УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ энэ хуулийн төсөлд санаанд нийцэх заалт алга гэсэн юм. УИХ-ын гишүүн Б.Ганбат “Хэнийг жагсаалтад оруулах нь намын дотоод асуудал боловч ядаж нэг удаа тойргоос ялалт байгуулсан хүнийг жагсаалтад оруулах нь зөв” гэв.