Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн шуурхай хуралдаанаас өгсөн үүрэг даалгаврын дагуу Тавантолгой уурхайгаас Чойр, Мааньт, Олон-Овоо, Шивээ-Овоо чиглэлд автомашинаар нүүрс хулгайгаар тээвэрлэх асуудлыг бүрэн зогсоох ажлын хүрээнд Чойр, Мааньт, Олон-Овоо, Шивээ-Овоо өртөөдийн ачилтын талбайнуудад хулгайн замаар тээвэрлэсэн нүүрс буулгасан тохиолдолд тухайн талбайнуудаас ачилт хийхгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна.