Монгол улсад өнөөдрийн байдлаар 223 мянган малчин бий. Эдгээр малчдын 20 гаруй хувь нь НДШ төлдөг.
Харин нийгэмд хамгийн их хүлээлт үүсгээд буй Нийгмийн даатгалын багц хуульд “Хэрвээ малчин өөрөө нийгмийн даатгалын шимтгэлээ төлөхийн бол төр 50 хувийг нь сар бүр төлнө хэмээн хуулийн төсөлд тусгасан. Энэ нь нийгмийн даатгалын сангийн бүрдүүлэлтийг дэмжих, малчдын ирээдүйн амьдралынх нь баталгааг хангах гэсэн чухал заалт хэмээн хууль санаачлагчид үзэж буй.
Гэвч малчдын төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төр даах нь татвар төлөгчдийн мөнгөнөөс л бүрдүүлнэ гэсэн үг. Төрийн мөнгө гэж байхгүй. Харин иргэдийн улсдаа төлсөн татварын мөнгө л гэж бий.
Бүр тодруулбал нийгэмд адил тэгш байдлаар ажиллаж, хөдөлмөрлөж байж малчдын НДШ-ийн тал хувийг татвар төлөгчид төлөх ёсгүй бөгөөд шударга зарчимд ч нийцэхгүй.
Тиймээс Нийгмийн даатгалын багц хуулинд туссан энэхүү заалтыг эргэж харах шаардлагатай байна.