УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг хэлэлцэж буй. Уг хуулийн төсөлд тэтгэвэр бодох дараалсан долоон жилийг тав болгон бууруулахаар хуулийн төсөлд тусгажээ.
Үүнтэй холбогдууланг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд Бодлого, төлөвлөлтийн газрын дарга А.Хишигбаяр тайлбар хийлээ.
Тэрээр “2009 оноос хойш тэтгэврээ долоон жилээр тогтоолгосон хүмүүсийн тэтгэврийг дахин шинэчилж бодож болно гэсэн заалт оруулсан.
Харин зөрүү тэтгэврийг нь нөхөн олгоно гэсэн заалт байхгүй.
Гэхдээ бид тооцоо бодож үзсэн. Нийтдээ 58 мянган тэтгэвэр авагч тэтгэврээ зургаа, долоон жилээр тогтоолгосон.
“Хэрэв эдгээр хүмүүст тэтгэврийн зөрүүг нь нөхөж олговол 91 тэрбум төгрөгийн зардал гарна” гэв.