Үндэсний их баяр наадмын тухай хуулийг УИХ хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир “Жил бүр л улсын баяр наадмын өмнө хуульд өөрчлөлт оруулах юм. Гэтэл хууль хэрэгжихгүй байна. Бөхчүүд, уяач нар орон нутгаар тэнээд наадмыг нь будилуулж байгаа байдлыг зогсоох гэж орон нутгийн наадмыг нэг өдөр зохион байгуулах зорилгоор өмнөх хуулийг шинэчилсэн.
Аймгийн наадамд түрүүлсэн бөхөөс допингийн шинжилгээ авдаг болох юм байна. Жил бүр л допингийн асуудал гарах юм. Наадам нь наадам биш болж байна” хэмээв.