Мэргэжлийн хяналтын газрын шинэ байрны нээлтэнд Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог, ИТХ-ын дарга Г.Пүрэвганди тэргүүтэй аймаг орон нутгийн удирдлагууд оролцож хууль тогтоомжийг мөрдөн, хяналтын чиг үүргээ төрийн бодлого, олон улсын жишигт нийцүүлэн хэрэгжүүлэх их үйлсдээ амжилт гарган ажиллахын ерөөлийг өргөн дэвшүүллээ.
Энэ үеэр Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас МХГ-ын хамт олонд 500 мянган төгрөг гардуулан өгч, баяр хүргэв. Аймгийн Мэргэжлийн хяналтын газар нь 4 хэлтэс 1 лаборторитой нийт 62 орон тоотой ажиллаж байна. Шинэ байртай болсоноор стандартын шаардлага хангасан лаборатори, тоног төхөөрөмжтэй, улсын байцаагчид нь түмний төлөөх төрийн хяналтаа хуулийн дагуу явуулж нэг цэгээс үйлчилгээ үзүүлэх бүрэн боломжтой болж байна.
khovd.gov.mn