Дуучин Пинк болон, түүний нөхөр Кари Харт нар зул сарын өмнөхөн бяцхан хүү Жамес Мүүн Хартаа хүлээж авсан билээ. Тэд хүүгийнхээ угтах баяр дээр өөрсдийн том охин болох Виллов Хартад зориулан \” Том эгчийн үдэшлэг\” зохион байгуулж өгчээ. Тэд охиндоо зориулан маш том бялуу хийлгэн дээр нь \”Баяр хүргье том эгч минь\” хэмээн бичсэн байна. Дуучин Пинк өөрийн жирэмслэлтийг 11 сар хүртэл нууж чадсан бөгөөд гэнэтхэн Инстаграм хуудсандаа зургаа нийтэлж фэнүүдээ гайхшруулж байсан юм. Түүний том охин Виллов Харт дүүгээ маш их анхаардаг гэж тэрээр баяр дээрээ тэмдэглэн хэлсэн юм. \”Өөрөө бяцхан ч гэсэн дүүдээ их хайртай том эгч шүү дээ миний охин\” хэмээн Пинк хэлсэн юм. Баяр хүргье Виллов болон Жамес нарт….
Үндэстэн агентлаг