Авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд зам, замын байгууламжийг шинэчлэх томоохон ажлуудыг гүйцэтгэсээр байна.
Тухайлбал Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо Туул гол дээгүүр баригдаж буй Зайсангийн 225х2 метр урт төмөрбетон гүүрийн өргөтгөл, шинэчлэлтийг нэрлэж болно. Гүүрийн өргөтгөл, шинэчлэлтийн хүрээнд дулааны, бохир усны, цахилгаан дамжуулах болон холбооны шугамын шилжүүлгийн ажлууд хийгдэж байгаа аж.
Зайсангийн гүүрээр хоногт 16,000 тээврийн хэрэгсэл нэвтэрдэг байна. Шинэ гүүр ашиглалтад орсноор хоногт 35,000 тээврийн хэрэгсэл зорчдог болж, замын нэвтрүүлэх чадвар 20 хувиар нэмэгдэн, Богд уул болон Чингисийн өргөн чөлөөний хөдөлгөөний эрчмийг 10 хувиар сайжруулна хэмээн Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас мэдээллээ.