Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд яруу найрагч Ц.Хулан нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан энэ сарын 20-нд эхэлсэн. Шүүх хурал өчигдөр гэм буруугийн хэлэлцүүлгээр үргэлжилж, ажлын цаг дууссан тул түр завсарласан.
Өчигдрийн хуралдаанаар Ц.Хуланг гэм буруутайд тооцсон бөгөөд өнөөдөр шийтгэл тогтоол унших танилцуулах ёстой байв.
Яруу найрагч Ц.Хуланг гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт буруутган шалгасан.
Тэгвэл дөнгөж сая шүүх шийдвэрээ танилцууллаа. Шүүхээс яруу найрагч Цоодолын Хуланг буруутайд тооцож 9 жил зургаан сарын хорих ял, Б.Отгонбаатарт 8 жилийн хорин ял оноолоо. Ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.